Ажлын байр дээр багшийг хөгжүүлэх

“Багшлах Урлаг” заах арга зүйн сургалт

Сургалт авсан сургуулиуд

27+

1117+

Сургалт авсан багш нар

Чиг хандлага...

    Дэлхий даяар Chalk and Talk буюу самбартай харицан заадаг багш төвт сургалтын арга зүй нь халагдаад багагүй хугацааг өнгөрөөлөө. Шинэ техник технологийн хурдтай хөгжил, аж үйлдвэрийн хувьсгал, дижиталчлалын энэ эрин үед улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн өндөр чадамжтай иргэдийг бүтээхийн тулд женерэйшний ялгааг ухамсарлан ойлгосон, суралцагч бүрийн онцлогийг хүлээн зөвшөөрч тэдний суралцах арга барилд тохируулан орчин үеийн заах арга барилаар хичээлээ заадаг орчин цагийн “Ментор багш”-ийн үүрэг их байна. Иймд сургагч багш миний бие нь суралцагч төвт СУРАЛЦАГЧДЫН ОРОЛЦООГ ИДЭВХЖҮҮЛЭХ заах арга зүйг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор бүх шатны багш нарыг ажлын байран дээр багшлах арга зүйн хувьд чиглүүлэн чадавхжуулж ментор багш бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үр дүн...

    Энэхүү сургалтаар Багш нарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сүүлийн үеийн, сонирхолтой, үр дүн бүхий “ИДЭВХЖҮҮЛЭХ” сургалтын аргуудыг танилцуулна. Багш нар өөрсдийн хамгийн чухал зэвсэг болох сургалтын олон төрлийн арга техникүүдэд суралцсанаар тэдний хичээлдээ хандах хандлага эерэг болж, уламжлалт заах аргаас өнөө үеийн тренд болж буй “ИДЭВХЖҮҮЛЭХ” сургалтын арга руу шилжилт хийнэ. Ингэснээр сургалтыг сонирхолтой бөгөөд үр дүнтэйгээр хүргэж сурагчдын суралцах хүсэл сонирхлыг өдөөн, өөрсдөө бие даан судлах мөн хамтран суралцах дадлыг хэвшүүлэхээс гадна үүгээр сургалтын нийгмийн талын хэрэгцээ ч давхар хангагддаг давуу талтай. Цаашлаад багш өөрийн болон суралцагчдынхаа суралцах арга барилыг нээн илрүүлж, сургалтын хөтөлбөртөө олон талт оюуны чадамжийн онолыг шингээж хүүхэд бүрд хүрч ажиллах боломжтой болох юм.

Сургалтад хамрагдсан багш нарын сэтгэгдэл

"Энэхүү сургалт миний багшлах арга зүйд шинэ эргэлт хийсэн. Би урьд нь хичээлээ зөвхөн сурагчдад мэдээлэл өгөх байдлаар заадаг байсан бол, сургалтын дараа сурагчдыг идэвхтэй оролцуулж, хамтын ажиллагааг дэмжих арга барилд суралцсан. Тухайлбал, асуудал шийдвэрлэхэд тулгуурласан дасгалууд, багийн ажлууд болон бүтээлч хандлага хэрэглэх нь сурагчдад маш их таалагдсан. Сургалтын үеэрх кейс судалгаа болон багийн хэлэлцүүлгүүд надад практикт ашиглахад хялбар, үр дүнтэй аргачлалуудыг ойлгуулсан. Хамгийн чухал нь багш хичээлийн гол баатар биш, сурагчид хичээлдээ идэвхтэй оролцдог орчин бүрдүүлэх нь багшийн гол үүрэг гэдгийг ойлгосон."

Багш Б.Солонго

woman in white T-shirt using camera
woman in white T-shirt using camera

"Сургалтын агуулга, зохион байгуулалт үнэхээр мэргэжлийн түвшинд байлаа. Би урьд нь өөрийгөө туршлагатай гэж боддог байсан ч 'Багшлах Урлаг' сургалтад хамрагдсанаар улам их зүйл сурах хэрэгтэйгээ ухаарсан. Надад хамгийн их таалагдсан зүйл бол бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх арга барилууд байлаа. Хичээлийн агуулгыг сонирхолтой байдлаар хэрхэн хүргэх, орчин үеийн технологийг ашиглан сурагчдын анхаарлыг татах талаар олон шинэ санаа олж авсан. Мөн бусад багш нартай туршлагаа хуваалцах боломж олдсон нь маш том давуу тал байсан. Сургалтад оролцсоны дараа би өөртөө илүү итгэлтэйгээр ангидаа шинэчлэлт хийж эхэлсэн."

woman in gray scarf and coat standing near bridge
woman in gray scarf and coat standing near bridge

Багш Г.Эрдэнэчимэг

★★★★★
★★★★★

Асуултууд...

Сургалт хэзээ авах боломжтой вэ?

Хэрэв та сургалт авахыг хүсэж байвал 90090582 дугаарт холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу!

Ном хаанаас авах вэ?

Та энэхүү вэб сайтаас захиалаад гэртээ хүргүүлээд авах боломжтой. Хөдөө орон нутагт мөн хүргэлттэй.

Хөдөө орон нутагт сургалт өгөх үү?

Хөдөө орон нутагт сургалт авах боломжтой. 90090582 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай!

Энэ сургалт хэнд зориулагдсан бэ?
ЕБС, МБС, Их Дээд Сургуулийн багш нарт зориулагдсан.
Ном дээрх аргуудаас заах уу?

Ном дээрх аргууд болон нэмэлтээр олон заах аргуудыг заана.

Сургалтын агуулгыг товч тайлбарлаад өгөөч!

Энэхүү сургалтаар багш нарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сүүлийн үеийн, сонирхолтой, үр дүн бүхий “ИДЭВХТЭЙ” сургалтын аргуудыг танилцуулна.

СУРГАЛТ АВАХ

Та 90090582, 95076599 дугаарт хандаж сургалтын захиалгаа өгнө үү!

1,650,000₮ - 1,950,000₮

Энэхүү сургалтаар Багш нарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сүүлийн үеийн, сонирхолтой, үр дүн бүхий “ИДЭВХЖҮҮЛЭХ” сургалтын аргуудыг танилцуулна.

950,000₮ - 1,350,000₮

Энэхүү сургалтаар Багш нарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сүүлийн үеийн, сонирхолтой, үр дүн бүхий “ИДЭВХЖҮҮЛЭХ” сургалтын аргуудыг танилцуулна.